Friday, May 11, 2012

A someone who I admire

            And at the end if you want to ask about doing research just ask me I ‘m happy to

Wednesday, March 14, 2012

Ногоон Давалгаа Клуб Их дээд сургуулийн оюутны холбоодтой уулзлаа


Монгол-Германы Гүүр ТББ-ын дэргэдэх Ногоон Давалгаа Клуб 2012 онд клубын гишүүдийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх мөн бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Холбоо болон Клуб-тэй хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллахаар болсон билээ. Энэ зорилгын хүрээнд Их дээд сургуулийн Оюутны төлөөлөл болох Оюутны холбоо болон төрийн бус байгуулагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг 2012 оны 3-р сарын 14 өдөр ХБНГУ-ын Элчин сайдын яам дээр зохион байгууллаа. 

Энэхүү уулзалтанд МУИС-ийн Оюутны Холбоо- Оюутан Конгресс, МУБИС-ийн ОХ, ХААИС-ийн ОХ, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн ОХ зэрэг их дээд сургуулийн оюутны холбооны тэргүүн, дарга нар түүнчлэн World Club, Green bell Club-ын төлөөлөл болох нийт 17 оюутан залуус оролцлоо.
Beschreibung: Macintosh HD:Users:Enjaa:Desktop:Foto Treffen mit Uni verreine:IMG_1819.jpg

Уулзалтын үеэр Их дээд сургуулийн оюутан залуусын дунд Экологийн боловсрол тэр дундаа зохистой хэрэглээ, байгаль орчинд хандах хандлага сул байгаа талаар Оюутнууд ярьж байлаа. Тиймээс Монгол- Германы Гүүр болон Ногоон давалгаа Клуб-тэй энэ тал дээр хамтран ажиллах хүсэл сонихрол их байгаагаа илэрхийлж цаашид хэд хэдэн төслийг хамтран хэрэгжүүлж залуусын экологийн боловсролыг дээшлүүлэх, ногоон байгууламжийг бий болгох тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Sunday, November 6, 2011

НОГООН СУВАГ-КИНО ҮДЭШ

Монгол-Германы Гүүр ТББ-ын дэргэдэх Ногоон давалгаа клуб Үе тэнгийн хүүхэд залуустаа хандаж олон төрлийн арга хэмжээ зоион байгуулдаг билээ. Энэ удаад бид Ногоон Суваг-Кино үдшийг  амжилттай зохион байгууллаа.
2011 оны 11-р сарын 1-ний 19 цагт M-Club-ын  M-Cinema-д Ян Артус Бертнардын HOME хэмээх баримтат киног толилуулсан бөгөөд дэлхийн үүсэл гарлын түүх хийгээд хүн байгалийн харилцан хамаарал, байгаль орчны тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөөд зогсохгүй тэдгээрээс гарах арга зам шийдлийг харуулсан энэ гайхамшигт бүтээлийг хамтдаа үзэж сонирхон үзэл бодлоо солилцсон нь энэ арга хэмжээний давуу тал байлаа. Кино өдөрлөгт ХААИС-ийн Др. Проф. Ундармаа багш маань хүрэлцэн ирж Монгол орны хөрсний доройтол, цөлшилт хийгээд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл болон үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
AppleMark
Кино өдөрлөгт 50 гаруй зочид, үзэгчид ирсэн бөгөөд кино өдөрлөгийн үер шугам сүлжээнд гэмтэл гарч тог тасарсан боловч байгаль орчны төлөөх энэхүү арга хэмжээнд ирсэн зочид үзэгчид маань энэ бүхэнд төвөгшөөлгүй эрчим хүч, агааржуулагч хэрэглэхгүй байгалд ээлтэй арга хэмжээ болж байна хэмээн бэлэгшээн хүлээн авсанд талархал илэрхийлье.
Энэ удаагийн кино өдөрлөгийг зохион байгуулахад хамтран ажилласан Монгол Германы Гүүр ТББ, CIM, GIZ байгууллагууд болон Ногоон Хонх ТББ-т “Ногоон давалгаа” Клубын зүгээс талархал илэрхийлье. Кино өдөрлөгөөс олсон орлогыг гэр хорооллын эмзэг бүлгийн хүүхдүүдэд утааны тортогоос хамгаалах зориулалтын маск авч бэлэглэх арга хэмжээнд хандивлах болно.
Оролцогч Та бүхний Эх дэлхийгээ хайрлан хамгаалах, агаарын бохирдлоос үүссэн хорт утаанд хамгийн их хордож байгаа гэр хороолын хүүхдүүдэд туслах ариун үйлс тань үргэлж өөдрөг байх болтугай!

Монгол-Германы Гүүр ТББ-ын дэргэдэх
НОГООН ДАВАЛГАА КЛУБ

Monday, October 24, 2011

Богино хэмжээний шүлэг болон гар зургийн уралдаан

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГӨӨР”
богино хэмжээний шүлэг болон гар зургийн уралдаан

Монгол-Германы Гүүр ТББ, Германы олон улсын шилжилт хөдөлгөөн хөгжлийн төв, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Залуусын байгаль орчны боловсролыг дэмжих” төслийн хүрээнд тус байгууллагын дэргэдэх “НОГООН ДАВАЛГАА” клуб 16-30 насны хүүхэд залуусын дунд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр” сэдэвт богино хэмжээний шүлгийн болон гар зургийн уралдаан зарлаж байна.

Зорилго:
Залуусын байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн оролцоо болон хамтын ажиллагааг идэвхжүүлснээр олон нийтэд хүрээлэн буй орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг таниулах, байгалийн баялагийн үнэ цэнэ болон түүнийг хэрхэн зөв ашиглах талаар зөв ойлголт төрүүлэх, байгаль орчинд ээлтэй зан үйлийг хэвшүүлэх.
Богино хэмжээний шүлэг бичих болон Гар зургийг зурахдаа дараах сэдвүүдээс сонгож болно: 

1.    Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, түүнийг бууруулах арга замууд
2.    Ой болон ойн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах
3.    Агаар ба хөрсний бохирдол
4.    Усны нөөц түүний хэрэглээ, хомсдол, бохирдол
5.    Цөлжилт буюу газрын доройтол
6.    Байгалийн баялаг буюу түүнийг хэрхэн зөв ашиглах

Бүтээлд тавигдах шаардлага:
•    Авангард урлагийг агуулсан байх
•    Тодорхой мөн тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хөндсөн
•    Бүтээлч шинэ санаа, оновчтой шийдэл, сэдвийн ач холбогдлыг харуулсан
•    Асуудлыг шийдвэрлэх аргыг тодорхойлж тусгасан байх

Гар зураг: А1 хэмжээтэй ватум цаасан дээр зурсан байх
Шүлэг:     16 мөрт багтсан байх, Arial 11 Фонт-р мөр хоорондын зай  1,5  байхаар бичсэн байх

Уралдааны шалгаруулалт:
Бүтээлийг 2011 оны 10-р сарын 24-өөс 2011 оны 11-р сарын 09-ний 18.00 цаг хүртэл хүлээн авч шилдэг 12 гар зураг болон шилдэг 12 шүлгийг шалгаруулж 11-р сарын 19-ний өдөр болох үзэсгэлэнгийн арга хэмжээн дээр үзүүлэх бөгөөд шилдэгийн шилдэг шүлэг нэг, шилдэгийн шилдэг гар зураг тус бүр нэг нэгийг шалгаруулахаас гадна уралдаанд ирүүлсэн шилдэг 12 гар зураг мөн 12 шүлгээр 2012 оны календар гаргах болно.

Шагнал:
Шилдэг гар зураг     /нэг/    200.000 төгрөг
Шилдэг шүлэг        /нэг/    200.000 төгрөг

Бүтээлийг “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр” сэдэвт уралдаанд гэж хаяглан иргэний үнэмлэхийн хуулбарын хамт доорхи хаягаар авчрах буюу илгээнэ үү.
Монгол – Германы Гүүр ТББ
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо
Аризона Плаза 62/63
Утас / Факс: 315990
E-Mail: project@mdb.mn

Sunday, September 25, 2011

Өөрчлөлтийг өөрөөсөө 350

  Өөрчлөлтийг өөрөөсөө 350 дэлхийн арга хэмжээг 9 дүгээр сарын 24-ний өдөр сүхбаатарын талбайд зохион явууллаа. Уг арга хэмжээг Монгол-Германы Гүүр ТББ-ийн дэргэдэх Ногоон давалгаа клуб, Ногоон Хонх ТББ санаачлан БОАЖЯ-ны сарын ажлын хүрээнд зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагааны үеэр уур амьсгалын өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгч, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн хүн бүр байгаль орчинг хайрлан хамгаалах үйлст хувь нэмэр оруулж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг уриалсан юм. Үйл ажиллагааны төгсгөлд уг арга хэмжээг дэмжсэн залуус 350 гэсэн дүрсийг хийж зургаа авуулсан билээ.

     Бидний энэхүү арга хэмжээг дэмжиж ажилласан МБОИЗ, Скаутын холбоо, Зориг сангийн дэргэдэх EFP хөтөлбөрийн залуустаа талархал илэрхийлье.
Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн дуу хоолойгоо нэгтгэсэн, цаашид хамтран ажиллах сонирхолтой бүх хүмүүст амжилт хүсье.

Өөрчлөлтийг өөрөөсөө. Уур амьсгалын эсрэг хамтдаа.

Холбоотой зурагнуудыг үзнэ үү. :-)

 




Monday, August 29, 2011

Завхан аймагт Ногоон давалгаа клубын үйл ажиллагаа зохион байгуулагдаж эхэллээ

Завхан аймагт "Ногоон давалгаа" клубын үйл ажиллагаа идэвхитэй зохион байгуулагдаж эхэллээ. Ногоон давалгаа клубын гишүүн Мөнхтуяа өөрийн санаачлагаар Завхан аймгийн 12 жилийн сургуулийн сурагчдад байгаль экологийн боловсрол олгох, оршин суугаа орон нутгийнхаа байгалийг хайрлах, хамгаалах, хог хаягдал хаяхгүй байхыг уриалж, уур амьсгалын өөрчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, усны хомсдол, цөлжилтийн эсрэг өсвөр үеийн хүүхдүүд  хэрхэн санаачлагатай оролцох талаар сургалтыг хийж эхлээд байна.

Мөнхтуяадаа амжилт хүсье.